Элчингийн ярилцлагад орохдоо анхаарах зүйлс

us visa interview

 1. Зохистой хувцаслалт

  • Албан ёсны, даруухан хувцас өмсөх (жишээ нь: цэвэрхэн цамц, пиджак, өмд)
  • Чөлөөт хувцас, хэт тод өнгө, спорт хувцас зэргийг зайлсхийх
  • Өөртөө итгэлтэй, цэмцгэр төрхтэй байхаас гадна таны хандлага чухал

2. Асуултанд үнэн, тодорхой хариулах

  • Яагаад тухайн улс руу явах гэж байгаа, зорилго юу вэ гэдгийг тодорхой, товч, үнэн зөв хариулах
  • Хэт урт тайлбар, хоёрдмол утгатай зүйл ярихгүй байх
  • Санхүүгийн эх үүсвэрийн талаар асуувал нотлох баримтаа үндэслэн хариулах

Жишээ асуултууд:

  • Та яагаад энэ улсыг сонгосон бэ?
  • Таны аяллын гол зорилго юу вэ?
  • Та хэр удаан байх вэ?
  • Таны зардлыг хэн даах вэ?
  • Та эргээд эх орондоо буцаж ирэх үү? Яагаад?

3. Урьдчилан бэлтгэлтэй байх

  • Асуух боломжтой асуултуудыг өмнө нь давтаж үзэх
  • Хариултаа хэт цээжлэхгүйгээр, ойлгож, өөрийнхөөрөө ярьж сурах
  • Сандралгүй, өөртөө итгэлтэй байхад бэлтгэл хамгийн чухал

4. Зан харилцаа, биеэ авч яваа байдал

  • Ёс зүйтэй, хүндэтгэлтэй харьцаатай байх
  • Хэт чанга эсвэл сул дуугаар ярихгүй, нүд рүү нь харан ярь
  • Худлаа хэлэх, хэтэрхий сүржигнэх, хэт өөрийгөө магтах зэрэг нь сөрөг сэтгэгдэл төрүүлдэг

5. Цаг баримтлах

  • Ярилцлагын тов болзсон цагаасаа наанадаж 15–20 минутын өмнө очих
  • Орчин нөхцөлөө мэдэрч, тайван хүлээх

6. Хариуцлагатай, буцах итгэлтэй хүн болохоо харуулах

  • Та тухайн улсад зорилгоо биелүүлсний дараа эх орондоо буцаж ирэх хүсэлтэй, шалтгаантай хүн гэдгээ ойлгуул
  • Ажил, гэр бүл, бизнес, үл хөдлөх хөрөнгө, ирээдүйн зорилго гэх мэт зүйлсийг дурдсан ч болно

 Эцэст нь:

Элчингийн ажилтан таны бичиг баримтыг шалгахаас гадна таны үнэнч байдал, итгэл төрүүлж чадах байдал, зорилго тодорхой эсэхийг хардаг. Тиймээс үнэнч, товч тод, өөртөө итгэлтэй байхад л та ялна.

Scroll to Top