Santa monica college

smc

Санта Моника Коллеж нь АНУ-ын Калифорни мужийн Санта Моника хотод байрладаг, улсын өмчит, олон нийтэд нээлттэй боловсролын байгууллага бөгөөд 1929 онд байгуулагдсан. Тус коллеж нь Калифорнийн хамгийн том, шилдэг нийгмийн коллежуудын нэгээр олон жилийн турш үнэлэгдэж ирсэн.

SMC нь бакалаврын өмнөх шатны боловсрол, шилжилт (transfer) хөтөлбөрүүдээрээ онцгой бөгөөд жил бүр 1000 гаруй оюутныг Калифорнийн Их Сургууль (UC), Калифорнийн Улсын Их Сургууль (CSU), мөн Ivy League болон бусад тэргүүлэгч их сургуулиудад амжилттай шилжүүлдэг. SMC нь олон жил дараалан University of California систем рүү хамгийн олон оюутан шилжүүлсэн улсын коллеж хэмээн үнэлэгдсэн.

Коллеж нь 90 гаруй мэргэжлийн чиглэлээр хөтөлбөрүүд санал болгодог ба уран сайхны чиглэл, кино урлаг, бизнес, компьютерийн ухаан, байгаль орчны судлал зэрэг салбаруудаар онцлогтой. SMC нь дэлхийн 100 гаруй орноос ирсэн 3,000 гаруй олон улсын оюутантай, олон улсын боловсролыг дэмжихэд чиглэсэн өргөн цар хүрээтэй бодлоготой байгууллага юм.

Мөн Сантa Моника Коллеж нь байгаль орчны тогтвортой хөгжилд анхаардаг бөгөөд AASHE STARS тогтвортой байдлын үнэлгээнд Алтан зэрэглэл (Gold Rating)-ийг авсан байдаг. Тус коллеж нь оюутнуудын сурч амьдрахад ээлтэй, аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлсэн 38 акр талбай бүхий кампустай.

Хөтөлбөрүүд, үнийн санал

Scroll to Top